Хархоринд "Аялал жуулчлалын гудамж"-ийг байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-15 16:26:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Хархорин сумын Эрдэнэзуу музейн орчмыг тохижуулж, "Аялал жуулчлалын гудамж"-ийг байгуулж байна. 

Хархорин сум нь Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд, эртний нийслэл Хархорум хот, Эрдэнэзуу хийд, Хархорум хотын тууриас олдсон биет олдворуудыг дэлгэн үзүүлдэг Хархорум музей зэрэг түүх, соёлын газруудаараа Монголчууд төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхлыг зүй есоор татдаг.  Тус сумыг жилд 50-70 мянган хүн зорин очдог байна. Гэвч үзэж сонирхох зүйл хагас өдрийн хугацаанд яваад дуусдаг, үйлчилгээний орчин нөхцөл тааруу зэрэг сэтгэл ханамжгүй байдлыг жуулчид илэрхийлдэг учраас БОАЖЯ-наас Хархорум музей, Эрдэнэзуу хийдийг холбосон Аялал жуулчлалын гудамж, задгай театр байгуулахаар хөрөнгийг шийдвэрлэсэн юм.

Тус ажлын гүйцэтгэгчээр гурван компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд энэ жил газар доорх инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, хайс, явган замын байгууламжийг хийж байна. Ажлын явцтай аймгийн Засаг дарга А.Ишдорж танилцаж, төлөвлөсөн цаг хугацааныхаа дагуу ажлаа шахаж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.

Холбоотой мэдээ