Адуучин залуус ур чадвараараа өрсөлдөнө

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-07-06 10:52:50

Өмнөговь аймгийн аварга шалгаруулах "Адуучин - 2016" тэмцээн маргааш буюу 7 дугаар сарын 7 -ны өдөр болно. Тэмцээнд сум бүрээс оролцох сонирхолтой адуучин залуусыг бүртгэж байна.

Аймгийн аварга шалгаруулах уг тэмцээнд эмнэг, хангал булгиулах, морьтой уургалах, явган бугуйлдах, уурга, ташуур шүүрэх зэрэг төрлөөр залуус хүч сорих юм.

Дээрх үйл ажиллагааг Өмнөговь аймгийн ЗДТГазар, аймгийн Хөдөө аж ахуйн газар, Даланзадгад, Ханхонгор сумын ЗДТГазрууд хамтран зохион байгуулах ажээ. "Адуучин - 2016" тэмцээн Ханхонгор сумын Мандах багийн нутаг Багт гэдэг газар болох юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ