"Таван толгой" болон "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-05 15:44:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 295,582,624 төгрөгийн үнийн дүн бүхий 953,453 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш нэмэгдэж, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш багассан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 


Үүнээс "Таван толгой" ХК (TTL +0.82%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +0.75%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол "Дархан нэхий" ХК (NEH -7.21%) болон "Сүү" ХК (SUU - 6.39%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


Хөрөнгө оруулалтын 2 сангийн 121,845 ширхэг нэгж эрхийг нийт 45,384,849 төгрөгөөр арилжигдсан байна. 

Компанийн бондын арилжаагаар 44 ширхэг бондыг 4,392,000 төгрөгөөр арилжаалсан байна. ТOП-20 индекс 1.63 хувиар буурч, 41679.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,875,144,185,208 төгрөг боллоо. 


Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

Холбоотой мэдээ