“Гэрэгэ” пос машиныг танилцуулах өдөрлөг болов

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-09-28 10:11:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Гэрэгэ системс” ХХК-иас иргэддээ зориулан шинэ технологийн бүтээгдэхүүн Гэрэгэ ПОС машиныг танилцуулах өдөрлөгийг Дархан хотноо зохион байгууллаа.  

"Цахим Дархан" төслийг хэрэгжүүлж буй Дархан-Уул аймгаас ухаалаг ПОС машины нээлтийг эхлүүлж байна хэмээн өдөрлөгийн үеэр онцолж байсан юм. Тус аймагт банк, даатгалын үйл ажиллагааг цахимжуулах энэхүү хөтөлбөрийн нээлтэд Хотын захирагчийн орлогч Б.Батболд, аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ, “Төрийн банк”-ны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, “Гэрэгэ Системс” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Н.Энхжаргал болон бусад албаны хүмүүс оролцож, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үйлчилгээнүүдээ танилцууллаа.

Дархан хотын бүх жижиг, дунд худалдаа эрхлэгчид худалдаагаа хийхдээ кассын машиныг орлох энэхүү Гэрэгэ ПОС машинаар бүх бараагаа бүртгэн, орлого зарлагаа хянах, иргэнд НӨАТ-ын баримт өгөх, ПОС машин дээр байгаа цахим бүтээгдэхүүнүүдийг борлуулж нэмэлт орлого боломжтой аж. Иргэд зөвхөн ганцхан төхөөрөмжөөр бүх санхүүгийн тооцоолол, хэрэгцээгээ хангахаас гадна гэрийн компьютерээс ПОС машиныхаа систем руу нь орж, гүйлгээгээ хянах, тайлангаа гаргах давуу талтай ажээ. Төрийн банкны зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжин энэхүү төхөөрөмжийг урьдчилгаагүй лизингээр авах боломжийг олгох ажээ.

 

 

Холбоотой мэдээ