Талибууд сахлаа хусуулах, барбершопоор үйлчлүүлэхийг эрчүүдэд хоригложээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-09-27 16:43:26

КАИР. /TASS/. Афганистанд эрх мэдлийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөн Гильменд мужид эрчүүдэд сахлаа хусуулах, барбершоп буюу дан эрэгтэй гоо сайхан, эрэгтэй үс, сахал, хөмсөг засдаг газраар орохыг хоригложээ.


Энэ тухай орон нутгийн “Ettelaat” сонин Афганистаны өмнөд хэсэгт орших тус мужийн мэдээлэл, соёлын газрын дарга Хафиз Рашидийн мэдэгдлээс эш татан  мэдээлсэн байна.


Түүний хэлснээр, Гильменд мужид долоо хоногийн сүүлчээр хүчин төгөлдөр болсон дээрх хязгаарлалтууд Афганистаны бүх бүс нутагт хэрэгжих аж. Өмнө нь мөн Гильменд болон тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Кандагар мужид хөгжим тоглуулахыг хориглосон юм.


Мужийн эрх баригчдын төлөөлөгчдийн мэдээлснээр, дээрх шийдвэрийг Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамны оронд саяхан байгуулсан яамны тусгай хуралдааны үеэр гаргажээ.


Холбоотой мэдээ