Сингапурт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-23 16:14:18

СИНГАПУР. /Reuters/. Сингапурт халдварын 1178 тохиолдол шинээр бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш өдөрт илэрсэн халдварын хамгийн олон тохиолдол болжээ.


Тодруулбал, халдварын 1038 шинэ тохиолдол нь дотоодоос илэрсэн бол тус улсад цагаачлан ажилладаг иргэдийн дотуур байранд халдварын 135 тохиолдол гарчээ. Түүнчлэн тав нь тус улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол болохыг яамны мэдээлэлд дурдсан байна. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 79899 болжээ.


Үүний зэрэгцээ сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тохиолдол 65-д хүрчээ. Одоогийн байдлаар халдвар авсан 1109 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 17 хүний биеийн байдал хүнд байгааг онцолсон байна.  


Даваа гаргийн байдлаар 5.7 сая хүн амтай тус улсын хүн амын 82 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бол 84 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. 

Холбоотой мэдээ