Томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-21 20:34:39
Өмнөговь /МОНЦАМЭ/ Томуугийн эсрэг вакциныг 2-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж эхэллээ.
Энэ онд 9 дүгээр сарын 13-23-ны өдрийг "Томуугаас сэргийлье!" уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг 3 цэнт вакциныг 2-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх чиглэл ирсэн. Хүүхдүүдийг цэцэрлэг, сургууль дээр түр цэг байгуулан дархлаажуулалтад хамруулна. Харин жирэмсэн эмэгтэйчүүдийг Өрхийн эрүүл мэндийн төв дээр дархлаажуулалтад хамруулж байна.
Ташрамд өнгөрсөн оны жилийн эцсийн статистикийн мэдээгээр аймгийн нийт хүн амын 32,8 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд байна.
Холбоотой мэдээ