Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-18 21:44:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр халдвар, хамгааллын дэглэм дор аймгийн удирдлагууд болон ГХБХБГ-ын ажилтан албан хаагчидтай, салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын  төлөөллүүдтэй уулзлаа.


Тус аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 74, гадны зээл тусламжаар 12, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 102, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 516 айлын орон сууц гэсэн найман төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.

Уулзалтын үеэр энэ жил бороо хур их орсны улмаас алслагдсан сум, багт барилгын материал хүргэх асуудал хүндрэлтэй байлаа. Мөн барилгын материалын үнийн өсөлтөд анхаарах, газар хөдлөлтийн улмаас зарим байшин барилга ан цав суусан, газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх шаардлагатай байна гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ