Даниил Медведев Америкийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-09-13 09:40:59

НЬЮ-ЙОРК. /BBC/. Оросын теннисчин Даниил Медведев "Их дуулга"-ын цуврал тэмцээнд анх удаа түрүүллээ. Тэрбээр АНУ-ын нээлттэй тэмцээний (US Open) финалын тоглолтод Сербийн тамирчин Новак Жоковичийг гурван сетэд буулган авчээ.


Өдгөө 25 настай Медведев серб теннисчнийг 6:4, 6:4, 6:4 онооны харьцаатайгаар хожсон байна.


Тэрбээр "Их дуулга"-ын тэмцээний финалд гурав дахь удаагаа тоглож, анх удаа түрүүлсэн нь энэ юм. Медведев Мэргэжлийн теннисчдийн холбооны чансаанд хоёрдугаарт бичигдэж байна. 


Харин дэлхийн номер нэг теннисчин Жокович энэ оны "Их дуулга"-ын өмнөх гурван тэмцээнд түрүүлсэн юм. Өдгөө 34 настай теннисчин АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол ганц улирлын дотор "Их дуулга"-ын бүх дөрвөн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ганц улирлын дотор түрүүлсэн түүхэн дэх гурав дахь теннисчин болох байв. Долоодугаар сард Жокович Уимблдоны тэмцээнд гурав дахь удаагаа дараалан түрүүлж, Испанийн тамирчин Рафаэль Надаль, Швейцарын тамирчин Рожер Федерертэй эн зэрэгцэн "Их дуулга" -д 20 дахь түрүүгээ авсан юм.


Холбоотой мэдээ