12-15 насныхны 70.9 хувийг дархлаажуулаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-10 11:27:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын вакцины эсрэг I тунд 145, II тунд 448, нэмэлт сэргээх тунд 3909, нийт 4502 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2800 (23.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 63.030 (70.9 хувь), 16-17 насны 25.179 (74.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.


Холбоотой мэдээ