Хамт олноороо салхинд гарах асуудлыг таслан зогсоох үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-07 14:19:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хуралдаан цахимаар боллоо. Хурлаар ТҮНТ-өөс 70321111 утсаар ирүүлж буй иргэдийн санал хүсэлт, түүний шийдвэрлэлтийн талаар, ЭМГ, БСУГ-аас ковидын халдварын нөхцөл байдлын талаар тус тус мэдээлэл хийлээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, аймгийн Засаг дарга А.Ишдорж үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, байгууллага хамт олноороо салхинд гарах асуудлыг таслан зогсоох, үүнд ТЗУХ-ээс хяналт тавьж, зөрчил гаргасан байгууллагад хариуцлага тооцохыг сануулав. Албан байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, төрийн ажлыг хэвийн явуулах шаардлагатай байгааг анхаарууллаа.

Мөн ахлах ангийн хүүхдүүд хичээлийн бус цагаар олноороо сэлгүүцэх явдал их байгаа учраас холбогдох байгууллагууд хамтран оройн цагаар эргүүл хийж, хараа хяналт тавих, зах худалдааны төвд ариутгал халдваргүйтгэл хийх, эрчим хүчний ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг олон асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо.

Холбоотой мэдээ