Баян-Өлгий аймагт цар тахлын эсрэг вакцины 3 дахь тунг тарьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын эсрэг вакцины 3 дахь тунг
тарих ажлыг энэ сарын 1-ний өдрөөс зохион байгуулж байна.
Тус аймагт 66499
иргэн эхний тунгаа, 61868 иргэн хоёр дахь тунгаа тус тус тариулаад байгаа.
Харин энэ 7
хоногоос цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, боловсрол зэрэг
байгууллагуудын ажилтан, алба хаагчид, 55-аас
дээш насны иргэд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдийг ІІІ дахь
тунгаар дархлаажуулах ажлыг эхлүүллээ.
Аймгийн Эрүүл
мэндийн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар 365 иргэнд Pfizer-BioNTech, Vero Cell вакцины өдөөгч тунг
тарьсан байна.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
10 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
14 цаг