Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-08-31 10:20:45

МОСКВА. /TASS/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев нар есдүгээр сарын 3-ны өдөр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.


"Есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлэх бөгөөд энэ өдөр мөн Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх нар цахимаар оролцоно" гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлэв.


Үүнээс гадна, Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлж, чуулга уулзалтад оролцогчдод хандан үг хэлнэ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдсэн хуралдаанд биечлэн оролцоно гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдээлсэн юм. Оросын удирдагч мөн чуулга уулзалтын гол хуралдаануудын дарга нар болон модераторуудтай цахимаар холбогдоно гэж Кремль мэдээлжээ.


Холбоотой мэдээ