Японд “Moderna”-гийн 1.63 сая тун вакциныг тарихыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-08-26 13:48:11

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын “Moderna” компанийн Испанид үйлдвэрлэсэн коронавирусний вакцины тунгуудаас өөр төрлийн бодис илэрсэн тухай мэдээлэл Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ирсэн талаар тус яам мэдэгджээ. 


Үүнтэй холбоотойгоор “Moderna”-гийн вакцины Япон дахь худалдаа, түгээлтийг хариуцаж буй “Takeda Pharmaceutical” эмийн компаниурьдчилан сэргийлэх үүднээс 1.63 сая тун вакциныг тарихгүй байхаар шийдсэн байна. 


Өөр төрлийн бодис илэрсэн тухай мэдээлэл Айчи, Гифу, Ибараки, Сайтама, Токио гэсэн таван мужийн найман вакцинжуулалтын төвөөс ирсэн байна. 39 хуруу шилнээс өөр бодис илэрчээ.


Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, “Moderna” энэ асуудлаар шалгалт явуулахаа амласан байна.


“Moderna” компанийн “Spikevax” вакцин нь Pfizer-BioNTech-ийн “Comirnaty” вакцинтай адил "mRNA" вакцин юм.


Уг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Европын эмийн агентлаг, АНУ -ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.


Холбоотой мэдээ