Нигери улсад вакцинжуулалтын хоёрдугаар үе шат эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-08-17 12:46:25

АБУЖА. /Xinhua/.  Нигери улсад COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг даваа гаргаас орон даяар эхлүүлжээ.


"COVID-19"-ийн вакциныг дэлхий даяар тэгш хуваарилах зорилго бүхий олон улсын COVAX” хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас хандивласан Moderna” компанийн дөрвөн сая гаруй тун вакциныг дархлаажуулалтын хоёр дахь шатанд тарина гэж Засгийн газрын нарийн бичгийн дарга Босс Мустафа даваа гарагт нийслэл Абужа хотод болсон нээлтийн ёслолын үеэр мэдэгдсэн байна.


“Коронавирусний “Дельта” хувилбар дэлхий дахинд эрчимтэй тархаж байгаа энэ үед бид “COVID-19”-ийн гурав дахь давлагаатай нүүр тулж байна. “Дельта” хувилбар сүүлийн хэдэн долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоог эрс нэмэгдэхэд хүргэж байна" хэмээн тэрбээр тэмдэглэжээ.


Нигерийн Засгийн газар энэ оны эцэс гэхэд нийт хүн амынхаа 40-өөс доошгүй хувийг, 2022 оны сүүлч үе гэхэд хүн амынхаа 70 хувийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тус улс олон улсын “COVAX” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сая орчим тун вакцины эхний багцыг гуравдугаар сарын эхээр, “Moderna” компанийн “COVID-19”-ийн дөрвөн сая тун вакциныг энэ сарын 2-нд тус тус хүлээж авсан байна.  



Холбоотой мэдээ