"Адуун чулуун", "УИД"-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-06 18:54:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 35 ХК-ийн 3.5 сая ширхэг хувьцааг 442.2 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 15 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Адуун чулуун" (ADL+15.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX-6.35%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU-5.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 66,031 нэгж эрхийг 14.2 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд1 ширхэг үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 3.07 хувиар өсөж, 33943.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,332,233,301,057 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    


Холбоотой мэдээ