Аргентинд эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-08-04 17:46:00

БУЭНОС-АЙРЕС. /Xinhua/.  Аргентин улс 12-17 насны, эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг мягмар гаргаас эхлэн коронавирусний эсрэг вакцинд хамруулж эхэлжээ.


Үүнд чихрийн шижинтэй, хоёрдугаар зэргийн таргалалттай, зүрх судас, бөөр, амьсгалын замын архаг өвчтэй, мөн элэгний өвчтэй хүүхдүүд багтах юм. 


"Бид энэхүү алхмыг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Учир нь эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд бид ихээхэн санаа зовниж байсан юм" гэж Буэнос-Айрес мужийн Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтан Викториа Анадон "Xinhua" агентлагт мэдээлжээ.


Мөн Аргентины хамгийн олон оршин суугчтай муж болох Буэнос-Айрест мягмар гаргаас эхлэн дээр дурдсан бүлгийн хүүхдүүдийг вакцинжуулалтын бүх цэгт “Moderna” компанийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд "COVID-19"-ийн 32.69 сая гаруй тун вакцин тариад буй Аргентинд даваа гаргийн байдлаар халдварын 4 947 030 тохиолдол илэрч, халдварын улмаас 106 045 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ