Их Британи, Австрали дугуйн “BMX” чөлөөт үзүүлбэрийн төрөлд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-08-01 16:03:17

ТОКИО. /CNN/. Их Британи, Австралийн тамирчид Олимпын наадамд шинээр нэмэгдсэн спортын төрөл болох дугуйн “BMX” чөлөөт үзүүлбэрийн эмэгтэй, эрэгтэйчүүдийн төрөлд тус тус алтан медаль хүртлээ.


Өнөөдөр “Ariake” спортын хүрээлэнд болсон тэмцээнд Их Британийн тамирчин Шарлотта Уортингтон 97.50 оноогоор алтан медалийн эзэн болжээ. Ингэснээр тус улс Токиогийн Олимпоос “BMX” төрөлд гурав дахь медалиа хүртсэн байна.


BMX” чөлөөт үзүүлбэрийн эмэгтэйчүүдийн төрөлд Америкийн тамирчин Ханна Робертс 96.10 оноо авснаар мөнгөн медаль, Швейцарын тамирчин Никита Дукарроз /89.20 оноо/ хүрэл медаль хүртжээ.



Харин Австралийн тамирчин Логан Мартин 93.30 оноогоор дугуйн “BMX” чөлөөт үзүүлбэрийн эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн байна.


Энэхүү төрөлд Венесуэлийн тамирчин Даниэль Дхерс мөнгөн медаль, Их Британийн тамирчин Деклан Брукс хүрэл медалийн эзэн болжээ. Д.Дхерсийн хувьд Токиогийн Олимпын гурав дахь медалийг эх орондоо авчирчээ. 

Холбоотой мэдээ