Монголын 10 метрийн хийн гар бууны баг 13 дугаар байрт орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын буудлага спортын 10 метрийн хийн буун гар бууны холимог хос багийн төрөлд ОУХМ Ц.Анударь, Э.Даваахүү нар 47 дахь галын шугамаас цэц сорьж 13 дугаар байрт шалгарлаа.
Улаанбаатарын цагаар 08 цагт эхэлсэн энэ дасгалд багууд 3 сери буудсаны дараа шилдэг 8 баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй. Монголын залуу 2 тамирчин нэгдүгээр серид 199 /92+99, эхнийх Анударь, 2 дахь нь Даваахүүгийн оноо/ оноо, хоёрдугаар серид 193 /95+98/, гуравдугаар серид 186 / 90+96/ оноо авч, нийт 571 оноогоор 13 дугаар байрт бичигдлээ.
Шигшээд Энэтхэг 582, ОХУ
581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2
баг 575 оноогоор шалгарлаа.