Зарим айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-07-24 18:05:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, орон гэртээ орох боломжгүй болсон иргэдэд түр байрлах байр гаргаж өгч байна.

Өнгөрсөн шөнө болон өнөөдрийн орсон усархаг аадар борооны улмаас Даланзадгадын зарим айл өрхүүд усанд автсан. Иймд гэртээ байх боломжгүй болсон иргэдийг НХҮГ-ын сувиллын байр болон Политехникийн коллежийн байранд байрлуулахыг Шуурхай штабаас холбогдох хэлтэс, газрын дарга нарт чиглэл өгчээ.

Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа тул албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажилтан алба хаагчдыг автомашин техник хэрэгсэлтэйгээр дайчлаад байна. Усанд автсан айл өрх, барилга байгууламж, дэд бүтэц шугам сүлжээг гамшгаас хамгаалах ажилд хүч нэмэгдүүлж байна.

Уулаас буух үерийг хорьсон хуучин далангаас үргэлжлүүлэн шинээр яаралтай далангийн ажлыг эхлүүлээд байсан. Үүний үр дүнд уулын ус аймгийн төвийн хойд талаар урсаж байгаа хэдий ч усархаг борооны улмаас төвдөө нөхцөл байдал хүнд байгааг албаныхан хэлж байна.


Холбоотой мэдээ