475 шинжилгээнээс 43 тохиолдол шинээр илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-24 12:06:54

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 287 хүнд PCR шинжилгээ хийснээс 22 тохиолдол, 188 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 20 тохиолдол, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, эмнэлзүйн шинж тэмдгээр 1 тохиолдол батлагдаж, нийт 475 шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 43 байна. Үүнд: Эрдэнэмандал 1, Цэнхэр 1, Өлзийт 1, Жаргалант 9, Хашаат 7, Өндөр-Улаан 3, Хангай 15, Эрдэнэбулганд 6 байна. 

Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 2301 боллоо. 

Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 647

Нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 277

Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй -178

ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчлүүлж буй - 99

Эдгэрсэн- 2019 / 87.7хувь /

Холбоотой мэдээ