РОССИЯ СЕГОДНЯ агентлагаас МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 11:51:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын "Россия сегодня" агентлагийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Василий Пушков баярын мэндчилгээ дэвшүүллээ. 


Эрхэм хүндэт нөхөд өө,

Намайг Василий Пушков гэдэг, би “Russia Today” медиа групп болон тус группын “Sputnik” олон улсын мэдээллийн агентлаг, радиог төлөөлж байна.


Та бүхэнд үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлье.


Өнөөдрийг хүртэл МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд хэд хэдэн хэлээр мэдээллийн чанартай контент бүтээж, олон мэдээллийн төслийг амжилттай хэрэгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй, шаргуу ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсаар ирсэн гэдгийг бид бүхэн мэдэх билээ.


МОНЦАМЭ агентлаг олон арван жилийн туршид мэргэжлийн сэтгүүл зүйн уламжлал, техникийн шинэчлэлийг зохистой хослуулж, Монгол болон дэлхий дахинд болж буй онцлох үйл явдлын мэдээллээр уншигчдаа цаг тухайд нь, найдвартай хангаж ирсний гэрч нь бид юм.


Энэ онд мөн манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн тохиож буй бөгөөд бид МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллах тухай гэрээ байгуулснаар бий болгосон ойрын түншлэлийн харилцаа холбоогоороо бид онцгой бахархаж байна.


Бидний нөхөрсөг яриа хэлэлцээ Орос, Монголын соёл, эдийн засаг, улс төрийн хүрээний үйл явцыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илүү бодитой, мэргэжлийн түвшинд хүргэх, олон улсын мэдээллийн орон зайг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан онцлог төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.


Үүнд Монгол-Зөвлөлтийн цэргүүд Халхын голд баатарлаг ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулан Улаанбаатар хотод хамтран гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн, Монголын тэргүүлэх их дээд сургуулиудад хэрэгжүүлсэн “SputnikPro” танин мэдэхүйн төслийн лекц, мастер-сургалтыг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу.


Байнгын яриа хэлэлцээ, хамтарсан төслүүд дээр тулгуурлан бид хэвлэл мэдээллийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлээд зогсохгүй хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна.


Эцэст нь бид та бүхэнд агентлагийн ойн баярын мэндийг дахин дахин чин зүрхнээсээ хүргэхийн сацуу ажил, хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсье!

Холбоотой мэдээ