Шуурхай штабын өргөдлийн багийг цомхотгосон хэлбэрээр ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-22 18:40:30

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас Шуурхай штабын өргөдлийн баг, CALL center төвд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг цомхотгосон хэлбэрээр ажиллуулахаар шийдвэрлэлээ. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэд эм, витамин, хамгаалах хэрэгслийн аюулгүйн нөөцтэй байх тухай уриалга, албан даалгавар гаргасан байна.

Түүнчлэн автотээврийн хэрэгслийн үзлэг оношилгоог Авто тээврийн төвтэй хариуцлагын гэрээ байгуулж, сумдын Онцгой комиссоос халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, эрсдэлгүй зохион байгуулж ажиллахыг зөвшөөрөв. Мөн хурдан морины уралдааныг Дорнод аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах тухай Улсын Онцгой комиссын шийдвэр гарсан тохиолдолд бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулахаар тогтсон гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ