БНСУ-ын К2BIO компани Монгол Улсад хурдавчилсан оношлуур үйлдвэрлэхээ мэдэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-07-22 17:00:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын К2BIO компани Монгол Улсад хурдавчилсан оношлуурыг үйлдвэрлэж мутацид орсон вирусний дельта, альфа хувилбарыг илрүүлэхээр ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНСУ-ын К2BIO компанийн захирал Мансук Бае, дэд захирал Кунгмин Ли нарыг хүлээн авч уулзах үеэр энэхүү саналыг хэлжээ. Тус компани өөрийн технологио үнэ төлбөргүй шилжүүлэн өгнө гэдгийн уулзалтын үеэр онцлов.


Энэхүү компани Монгол Улсад салбараа нээж нэг цагийн дотор  хариу нь гардаг PCR шинжилгээний багцыг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай саналаа танилцууллаа. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.


Мөн тус компани  Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж байгаа юм гэж ЭМЯ мэдээлэв.

 

Холбоотой мэдээ