БТСГ-т дархлаажуулалтын байнгын цэг ажиллаж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-07-22 18:29:34

Дорнод /МОНЦАМЭ/. БТСГ-т коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын байнгын цэг ажиллаж байна. Энэхүү цэгт дархлаажуулалтын гурван баг өдөр бүрийн 08.30-19.00 цагийн хооронд ажиллаж, насанд хүрэгчдэд астразенека, вероселл, 12-17 насны хүүхдүүдэд файзер вакциныг хийж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар эхний тунд 23203 иргэн буюу 88.5 хувь, хоёр дахь тунд 46626 иргэн буюу 77.5 хувь нь хамрагдаад байна. Харин файзер вакцины эхний тунд 12-15 насны хүүхдүүдийн 5012 буюу 94.4 хувь, 16-17 насны хүүхдүүдийн 1915 буюу 88.2 хувь нь хамрагджээ. Түүнчлэн БОЭТ-ийн Төрөх тасгийн В1 зааланд жирэмсэн, хөхүүл, архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж байна. 

Холбоотой мэдээ