Халиун бугын 10 илийг нутагшуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ онд Төв аймгийн Хустайн нуруунаас халиун бугын 10 толгой илийг дасган, нутагшуулсныг БОАЖЯ цахим хуудаснаа мэдээллээ.
Тус газраас “Алтайн
Халиун Буга” НҮТББ-ын Хантайширын нуруунд буга нутагшуулах санаачилгыг дэмжин, 2017 оноос хамтран ажилласнаар нийт 50 гаруй бугыг
нутагшуулж байна.
Тодруулбал, 2017
онд халиун бугын 10 толгой,
2018 онд 11 толгой, 2020 онд 22 толгой илийг амжилттай нутагшуулж байгальд нь
тавьжээ.
Цаашид БОАЖГ-аас илийг тэжээх сүүний зардал мөн өвөлжилт, хаваржилтын үед өвсөөр хангах аж.