Баяр, наадмаар аялсан иргэдийг 7 хоног тусгаарлах дэглэм мөрдөхийг зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-18 11:39:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баяр, наадмын амралтын өдрүүдэд аялж, олон хүнтэй харьцсан иргэдийг хотод ирээд гэртээ өөрийгөө долоо хоног тусгаарлан ажиглахыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 


Бүх нийтийн амралтын өдрүүдэд иргэд аялах үедээ гэр бүлийн хүрээнээс гадна олон хүнтэй харьцсаны улмаас коронавируст халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Иймд эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн тест тавиулж эерэг хариу гарвал харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж баталгаажуулахыг зөвлөв. 


Мөн гадаадаас ирсэн иргэдийг 14 хоногийн тусгаарлах дэглэмийг чанд сахиж түргэвчилсэн тестээр өөрийгөө хянаж байхыг санууллаа.


Өнгөрсөн долоо хоногт хийсэн коронавирусний шинжилгээнээс эерэг хариу гарсан нь 19.43 хувь болж буурчээ. Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт буурч байгаа хэдий ч иргэдийн хотоос гарах хөдөлгөөний улмаас орон нутагт халдвар нэмэгдэж болзошгүйг өчигдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр анхааруулсан юм. 

Холбоотой мэдээ