Аймгийн Онцгой комисст ухаалаг тохиргоотой зөөврийн хөргөгч хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-01 13:14:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг тасралтгүй зохион байгуулан явуулж буй аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд "Малчин" ХХК дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал, 1.800.000 төгрөгийн үнэ бүхий 12х222 вольтоор ажиллах хүчин чадалтай, LG мотортой, 10 жилийн баталгаат хугацаатай, ухаалаг тохиргоотой зөөврийн хөргөгч хандивласныг орон нутаг дахь салбарын төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.

Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Алтангэрэл тус хамт олонд талархлаа илэрхийлээд эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг аюулгүй зөөвөрлөхдөө ашиглах болно гэлээ. 

Холбоотой мэдээ