Эв модны наадам Буриад улсын Ахын аймагт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛОХУ-ын Буриад улсын Түнхэн, Ахын аймаг, Хөвсгөл аймгийн Ханх сум жил бүр ээлжлэн эв найрамдлын бэлэг тэмдэг болгон зохион байгуулдаг Эв модны наадам Ахын аймагт 6 сарын 24-25-ы өдрүүдэд боллоо.
Тус наадам энэ жил УИХ болон орон нутгийн сонгуультай давхцсан учраас Хөвсгөл аймгийн Засаг дарга оролцох боломжгүй учир аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Наадмын үеэр эв модоо нийлүүлэн уламжлал болгон зохион байгуулдаг эрийн 3 наадам, хөлбөмбөг, гарбөмбөг, хөнгөн атлетик, хувцас загвар, урлаг соёлын арга хэмжээ уралдаан тэмцээн явагдаж байна. Хөрш гурван аймаг наадмын төгсгөлд Эв модоо салгах ёс үйлдэн дараа жилийн наадмаа хаана зохион байгуулахаа товлон зарлах ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа