Төв аймагчууд долоон сарын сүүлээр наадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-25 15:33:50
Yesukheitumur Tumurbaatar

Улсын баяраас өмнө нааддаг Төв аймаг энэ жил долоон сарын 20-22-нд наадна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.16, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2-р зүйлийн 2.3, 2.4, 12-р зүйлийн 12.1, 12.2, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 122 дугаар тогтоол болон аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр тогтоолын 2.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн Засаг дарга Д.Баярбатын 247 дугаар захирамжийн дагуу Ардын хувьсгалын 95, Их Монгол Улс байгуулагдсаны 810, аймаг үүссэний 93 жилийн ойн баярыг ирэх сарын 20-22-нд Зуунмод суманд тэмдэглэх юм.

Энэ жилийн наадмыг Их зохиолч Д.Нацагдорж мэндэлсний 110, "Монгол бахархалт эр хүн" тэмцээнтэй хамтатган зохиох бөгөөд Засаг даргын орлогч Ш.Төмөрчөдөрөөр ахлуулсан хэв журам, морь, бөх, сур, шагай зэрэг зургаан салбартай хороо байгуулж, бэлтгэл хангаж байна.

                              Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Холбоотой мэдээ