Өрх бүрээс коронавируст халдварын шинжилгээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-27 12:24:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2021.06.28-2021.07.04 өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд иргэдийн болон зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм тогтоохоор боллоо.

Тус арга хэмжээ коронавируст халдварын тархалтыг бууруулах, тогтоох, хяналтад авах зорилготой.

Дээрх хугацаанд "Нэг өрх - Нэг шинжилгээ" зарчмаар өрх бүрээс шинжилгээ авч, тандалт судалгааны ажлыг эрчимжүүлж ажиллахаар болжээ. Мөн коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын, зорилтот бүлэгт эрүүл мэндийн багц хүргэх ажлыг зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ