“iPhone 12 Mini” утасны үйлдвэрлэлийг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-06-23 12:42:13

КУПЕРТИНО. /AP/. Америкийн “Apple” компани хамгийн авсаархан, хамгийн хямд загвар болох “iPhone 12 Mini” ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийг зогсоожээ.


“TrendForce” маркетингийн компаниас мэдээлж буйгаар, 5.4 инчийн энэхүү загварын эрэлт багассантай холбоотойгоор “Apple” компани энэ оны хоёрдугаар улирлаас үйлдвэрлэхээ больсон байна.


“Apple” компани дараагийн үеийн “iPhone”-доо “mini” загварыг хадгалах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шинжээчдийн таамаглаж байгаагаар, “mini” хувилбараас 2022 онд татгалзаж магадгүй байна.


“Apple” компани “iPhone” ухаалаг утасныхаа шинэ загваруудыг намар танилцуулах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ