Үндэсний допингийн эсрэг байгууллагаас 7 бөхийн шинжилгээний хариуг ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-21 15:54:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МҮДЭБ/-аас шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-нд энэ сарын 21-ний өдөр ирүүллээ.


Монгол Улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 6 бөх, “Ковид-19” халдварын улмаас 1 бөх 5 дугаар сарын 13-ны өдөр өгчээ.


Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори 6 бөхийн шинжилгээний хариуг МҮДЭБ-д 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, үлдсэн 1 бөхийн шинжилгээний хариуг энэ сарын 19-ний өдөр ирүүлсэн байна. 


“Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй бөгөөд цэвэр, шударга өрсөлдөөнд уриалж байгаа харцага цолтнууддаа спортын өндөр амжилт хүсье” хэмээн МҮБХ-ноос мэдээллээ. 





Холбоотой мэдээ