17 хүртэлх насны 68 хүүхэд халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-21 15:02:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сүүлийн 3 хоногт коронавируст халдварын 48 тохиолдол бүртгэгдлээ.

Энэ сарын 19-нд 20, 20-нд 21, 21-нд 7 тохиолдол илэрсэн гэж аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой комиссоос мэдээллээ. Үүнээс Даланзадгадад 24, Цагаанхаданд 10 тохиолдол гарчээ. Аймгийн Онцгой комиссоос халдвар илэрсэн бүсүүдийг ил зарлаж иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байна. 

Өнөөдрийн байдлаар тус аймагт 17 хүртэлх насны хүүхэд 68, 60-аас дээш насны 46 иргэн халдвар авчээ. Илэрч байгаа тохиолдлуудын ихэнх нь Улаанбаатар хотоос ирсэн иргэд байгаа бөгөөд шинж тэмдэг илэрсэн хэдий ч гэрээр эмчилж явсны улмаас гэр бүлээрээ өвдөх тохиолдол их байгаа аж.

Аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин судлал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбажав "Даланзадгад сумын 48-р байрнаас гарсан нэг тохиолдлын эх үүсвэр тодорхойгүй байна. Уул уурхайд ажилд орохоор шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байгаа. Эндээс харахад хөдөлгөөнт бус хүн ам болох аймгийн төвийн үндсэн иргэн өвдсөн тохиолдол гарч ирсэн нь хор уршиг хэр их байгааг тааварлах аргагүй байна" гэлээ. Иймд хүн бүр өөрсдийгөө хамгаалах чухал гэдгийг онцоллоо. 

Холбоотой мэдээ