Арменийн парламентын ээлжит бус сонгуульд Пашиняны нам тэргүүлж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-21 09:38:14

ЕРЕВАН. /TASS/. Ням гарагт болсон Арменийн парламентын ээлжит бус сонгуульд тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никол Пашиняны “Иргэний гэрээ” нам 55.61 хувийн саналаар тэргүүлж байна.   


Арменийн Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, хоёрдугаарт тус улын Ерөнхийлөгч асан Роберт Кочаряны эвсэл орж байгаа бөгөөд 20.1 хувийн саналтай явж байна. Кочаряны эвсэлд өгсөн саналын тоо санал авах 2008 байрын 1525-ынх нь саналын хуудсыг тоолсны дараа өсжээ.


Засгийн газрыг дангаар эмхлэн байгуулахын тулд 54 хувийн босгыг давах ёстой юм.


Тус эвслийн дараагаар Ерөнхийлөгч асан Серж Саргсяны эвсэл (5.67 хувийн санал), Гагик Царукяны "Хөгжиж буй Армени" нам (4.3 хувь) орж байна.


Өмнө нь 437 санал авах байрын хуудсыг боловсруулсны дараах (21.7 хувь) байдлаар Пашиняны нам 59.49 хувийн саналаар тэргүүлж байсан бол Ерөнхийлөгч Роберт Кочаряны "Армени" эвсэл 18.14 хувийн саналтай байжээ.


Арменийн парламентын ээлжит бус сонгууль ням гарагт болсон бөгөөд 25 нам, эвсэл оролцсон байна.


Холбоотой мэдээ