Халдварын 16 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 сум хөл хорио тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-18 09:59:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 16 хүн коронавирусний халдвартай болох нь батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 119 боллоо.

Дээрх тохиолдлууд Өлгий суманд 14, Цэнгэлд 1, Дэлүүн суманд тус бүр 1 бүртгэгдсэн.  Эдгээр хүмүүсийн дотор халдварын эх үүсвэр нь тодорхойгүй 1 /Өлгий/, гэрийн ажиглалтад байгаад вирус илэрсэн 1 хүн /Дэлүүн/ байгаа ба бусад нь өмнөх голомтуудын ойрын хавьтлууд аж. 

Хөдөө сумдад өвчлөл бүртгэгдсэнтэй холбогдуулан Цэнгэл сум энэ сарын 24-ний өдөр хүртэл, Дэлүүн сум 20-ны өдөр хүртэл хөдөлгөөний хязгаарлалт хийж, Улаанхус сум орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрээ энэ сарын 20-ны өдөр хүртэл, Булган сум 24 цагаар тус тус сунгав.

Харин Ногооннуур суманд энэ сарын 21-ний өдөр хүртэл тогтоосон хөл хорио хэвээрээ байна.  

Холбоотой мэдээ