“Галт бамбар” Завханы долоон сумаар дайран өнгөрнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-24 01:56:45

Даян дэлхийн эв найрамдлын төлөө уриатай “Эвийн өргөө-Энхийн гүйл”-ийн бамбар Улиастайд аялж байна.

“Эвийн өргөө-Энхийн гүйлт-д оролцож буй баг тамирчдын эв найрамдлын бэлэг тэмдэг болсон галт бамбарыг аймгийн Засаг даргын Тамгын газар болон төр захиргааны байгууллагууд хүндэтгэн буухиалан Солонготын даваанаас угтан авчээ. Галт бамбар Завханы Их-Уул,Тэлмэн, Идэр, Улиастай хотоор дайран цааш Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сумдаар дайран өнгөрч Ховд аймгийн Дөргөн суманд очих юм.

Дашрамд энэхүү гүйлт нь  2010 онд зохион байгуулагдахдаа Завханы Баянтэс, Тэс, сумдын нутгаар дайран өнгөрч байсан бол энэ удаад зүүн бүсийн болон говийн сумдаар дайран өнгөрч байгаа нь олон улсад Завхан аймгаа  сурталчлах томоохон боломж олгож байгаа юм.

Энэ гүйлтэд  дэлхийн 100 гаруй улс орон оролцдог ба эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Галт бамбар”-ыг гүйгчид гараас гарт дамжуулан, зүрхнээс зүрхэнд эв нэгдлийн уриаг хүргэдэг учиртай. Анх 1987 онд нэрт тамирчин Шри Чинмой Энхийн гүйлтийг анх санаачилсан бөгөөдтэр цагаас хойш Европ, Ази, Хойд Өмнөд Америк, Африк, Австрали гэх зэрэг зургаан тивийн 140 гаруй орныг хамран зургаан сая гаруй хүн галт бамбарыг гараас гарт дамжуулан, энхийн уриаг хүргээд байгаа юм.  

Монгол Улс 1995 онд энэхүү гүйлтэнд нэгдэн оржээ.  Манай улсын хувьд энхийн гүйлтийн галт бамбарыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос зургадугаар сарын 03-нд хүлээн авч Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Төв, Архангай, Өвөрхангай, Завхан, Ховд зэрэг 9 аймгийн 39 сумын нутаг дэвсгэрээр буухиалан аялуулж, 3000 км орчим замыг туулан зургадугаар сарын 27-нд Ховдын Булган боомтоор БНХАУ-ын багтай нийлж Казакстаны Алмата хот хүргэх юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ