Аймгийн төвд 5, хөдөө сумдад 4 тохиолдол батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 9 иргэн коронавирусний халдвар
авсан нь батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 103 боллоо.
Тодруулж хэлбэл, Өлгий
суманд 5, Цэнгэл суманд 2, Ногооннуур, Булган суманд тус бүр 1 тохиолдол илэрчээ. Өвчилсөн хүмүүс бүгд өмнөх голомтуудын ойрын харьцагчид аж.
Хөдөө сумдад
бүртгэгдсэн тохиолдлуудыг харьяа сумын ЭМТ-д, аймгийн төвийн иргэдийг Ковидын
эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж эхлээд байна.