Коронавирусний 23 тохиолдол батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-17 09:14:52

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЭМГ-аас сүүлийн 24 цагт 903 хүнд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг хийж, халдварын голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөн ирсэн болон түүний ойр, дам хавьтлаас 23 тохиолдол илрүүлжээ.

Мөн энэ хугацаанд 47 хүн эдгэрч, гэрийн хяналтад шилжсэн аж. Аймгийн хэмжээнд тусгаарлах байранд 161, гэрийн ажиглалтад 2438 хүн буй. Энэ онд өссөн дүнгээр нийт 655 тохиолдол илрээд байна.

Холбоотой мэдээ