12-15-насны хүүхдийг вакцинд хамруулах эсэхийг удахгүй шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-06-17 10:57:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 4 дүүргийн тодорхой цэгт 16-17 насны хүүхдүүдэд “Файзер” вакциныг сайн дурын үндсэн дээр эцэг эх, хүүхдийн зөвшөөрлөөр хийж байгаа.


Цаашид 12-15 насны хүүхдийг вакцинжуулахад анхаарна. “Файзер” вакцин үйлвэрлэгч энэ насныханд хийж болно гэсэн байгаа. Вакцин хийх эсэхийг удахгүй шийднэ. Энэ тохиолдолд мөн сайн дурын үндсэн дээр хийнэ гэж ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэвлэлийн хурлын үеэр тодотголоо.


Вакцинд хамрагдаагүй бол халдвар авсан тохиолдолд эрсдэл их гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байгаа юм. 

Холбоотой мэдээ