Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх явуулын амбулаторийн 40 автобус гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-06-16 13:43:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн  болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх явуулын амбулаторийн 40 автобус гаргажээ.


Коронавирусний  үед зөвлөгөө мэдээлэл өгөх  нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу  ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам нээсэн байна.  119 лавлах төвийн  1 дүгээр шугам нь  Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий  мэдээллийг өгч буй. Харин  эмнэлзүйн зөвлөгөө  өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын  эмч ажилчид  2 ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж  эмчилгээний зөвлөгөөг  өгч байна.  Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох юм.


Явуулын амбулаториос гадна ПСР шинжилгээ авах  том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж, Буянт-Ухаа спорт цогцолбор, Таван шар, “Тэнгэр плаза”-гийн гадна байрлуулсан байна.

Холбоотой мэдээ