Тулаанч Ц.Амарсанаа “One Championship” холбоонд 2 дахь ялалтаа авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шилдэг тулаанчдын нэг "Spear" хочит Ц.Амарсанаа холимог тулааны дэлхийн шилдэг холбоо One Championship-д 3 дахь тулаанаа баасан гарагт хийж өрсөлдөгчөө ялав.
Түүний тулаан "ONE: FULL BLAST
II" тэмцээний гол тулаануудын нэг байсан бөгөөд "Lightweight"
жинд Америкийн Билл Вилхелмтэй гурван үеийн турш нийт 15 минут тулалдаж эцэст
нь шүүгчдийн саналаар Ц.Амарсанаа One Championship холбооны 2 дахь ялалтаа
авлаа.
"MGL-1 Lightweight
Championship"-т 5:1 амжилттай байсан Ц.Амарсанаагийн хувьд 2019 оны 2 дугаар
сарын 16-нд One Championship-ийн эхний тулаанаа хийж ялсан. Харин 2019 оны 11 дүгээр
сард тоглосон 2 дахь тулаандаа ялагдсанаас хойш цар тахлын улмаас албан ёсны тулаан
хийгээгүй байсан юм.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч Билл
Вилхелм 5:0 амжилттай нэг ч ялагдаагүй байсан. Харин One Championship-д хийсэн
эхний тулаандаа ийнхүү ялагдал хүлээжээ.