"Булган ундрага", "Хай би ойл" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-10 18:28:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 31 ХК-ийн 248,080,638.40 төгрөгийн үнийн дүн бүхий 440,454 хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Хай би ойл" ХК (HBO+10.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" (HRM-4.71%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC-2.67%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 108,664 нэгж эрхийг нийт 26.6 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.28 хувиар буурч, 33627.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,674,190,546,682.85 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ