Ахлах ахлагч Э.Даваажамц 8 өдөрт 350 км замыг туулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-10 14:42:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 6 дугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбараас ийнхүү анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан Э.Даваажамц өчигдөр шөнө Говь-Алтай аймгийн Дарви суманд хоноглосон бөгөөд 350 орчим километр замыг туулсан амжилттайгаар 9 дэх өдрийн гүйлтээ эхлээд байна.

Холбоотой мэдээ