Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 87,2 хувийн санал авчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-09 23:40:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх санал өгсөн сонгогчдын 87,2 хувь буюу 22749 хүний саналыг авч ялалт байгууллаа.

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 1980 /7,2 хувь/, "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 1361 /5,2 хувь/ иргэний саналыг тус тус авсан байна.  

Энэ удаагийн сонгуульд тус аймгийн 61642 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 35361 хүн сонгуульд оролцож, ирц 57.37 хувьтай байв.

Холбоотой мэдээ