Д.Энхбат: Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-09 23:20:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн саналыг яг одоо СЕХ-ны төв серверт нэгтгэж байгаа энэ үед нэр дэвшигч Д.Энхбат өөрийн цахим хуудсанд байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр, "Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт бид итгэж зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай" хэмээжээ.


Ташрамд дурдахад, 23.00 цагийн байдлаар, улсын хэмжээнд сонгогчдын санал авсан 2087 хэсгийн хорооноос 1866 нь дүн мэдээгээ СЕХ-ны төв серверт нэгтгээд байна. Одоогоор, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 776 122, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 67 968 санал, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 235 474 сонгогчийн санал авсан байна.

Холбоотой мэдээ