Дөрвөн суманд 23 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-09 13:27:01

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт шинжилсэн 779 сорьцоос 23 тохиолдол батлагджээ. Тодруулбал:

-Хотонт 2 /06.06-нд батлагдсан эх уурхай тодорхойгүй тохиолдлын ойрын хавьтлууд/

-Чулуут 2 /Эрдэнэбулганаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд/

-Эрдэнэбулган 16 /эх уурхай тодорхойгүй сүүлийн тохиолдлуудын ойрын хавьтлууд/

-Хайрхан 3 /УБ-аас зөөвөрлөгдсөн, мөн Эрдэнэбулганы тохиолдлын ойрын хавьтал.

Батлагдсан нийт 491 тохиолдол байна.  

Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгээс 1 хүн эдгэрч гарсан. Нийт 491 тохиолдлын 365 нь буюу 74,3 хувь нь эдгэрсэн.

Эмчлүүлж байгаа 125: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 64, Өлзийт суманд 6, Өгийнуур суманд 11, Ихтамир суманд 25, Жаргалант 4, Хайрхан 7, Хотонт 2, Хашаат 4, Чулуут 2 хүн байна. Биеийн байдал нь хөнгөн 122, хүндэвтэр 3.

1 хүн аймагт шинжилгээ өгөөд Улаанбаатар хот руу явсан ба тэндээ эмчлүүлэхээр хэвтсэн байна.


Аймгийн хэмжээнд 23 цэгт вакцин хийж байна. 06.08-ны 00:00 цагийн байдлаар I тунд – 49710, II тунд – 41904 хүнийг дархлаажуулаад байна.

6-р сарын 10 гэхэд вакцины бүрэн тунд хамрагдалтыг дуусгах төлөвлөгөөтэй аж.


Холбоотой мэдээ