Боловсрол хороолол хоёр дахь удаагаа усанд автлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-22 18:48:00

Сүхбаатар аймагт орсон усархаг бороо Боловсрол хорооллын зарим байруудын чанарыг дахин шалгаад авлаа.

Гэр нь борооны усанд 2 ч удаагаа автаж байгаад оршин суугчид бухимдалтай байна.

Баруун-Урт сумын 1-р баг, Боловсрол хорооллын оршин суугч өндөр настан Л. Цэвэгсүрэнгийнх өнгөрсөн жилийн 6 дугаар сард орсон борооноор гэр нь битүү усанд автаж тавилга гэрийн эд хогшлууд бүгд сүйдсэн. Гэвч энэ жил тухайн ядвал дахин давтагдаж 30 минут хүрэхтэй үгүйтэй үргэлжилсэн борооноор гэр нь битүү усанд автжээ.

Өнгөрсөн жилийн тухайд орон нутгийн удирдлагуудад гомдол гаргаж засвар хийлгэсэн байна. Байшингийн суурийг 80 см-ээр өндөрлөж, эргэн тойронд нь гурван машин шороо авчирч асгажээ. Гэвч энэ нь нэг жилийн насгүй байж оршин суугчдыг дахин үерийн усанд автууллаа.

Бид хашаандаа өмнө нь ийм байдалд орж байгаагүй. Орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтынх нь ажлыг дэмжээд газраа чөлөөлж өгсөн юм. Гэтэл бидэнд өгсөн байр нь чанаргүй, өвөлдөө хөлдөнө, зундаа усан дунд амьдрана. Цаашид ийм байдалтай байна гэж юу байхав. Энэ  байрыг нь буцааж өгнө, эсвэл өөр байр гаргаж өг гэдэг шаардлагыг удирдлагуудад тавина гэдгээ оршин суугч Л. Цэвэгсүрэн  хэллээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ