Замын-Үүд-Эрээний ачаа тээврийн эргэлтийг хэвийн горимд оруулах ажлын баг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-08 20:50:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Ажлын баг байгуулж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулав. 


БНХАУ-ын тал цар тахлын халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаатай холбоотойгоор Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах авто тээврийн хөдөлгөөнд саатал үүсээд байна.


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ачаа тээврийн эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхээр БНХАУ-ын талтай удаа дараа уулзалт хийж, өнгөрсөн сард Дорноговь аймагт ажилласан.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг энэ долоо хоногоос эхлэн боомтод бүтэн цагаар ажиллаж, үүсээд буй нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө.

Холбоотой мэдээ