АНУ сүүлийн 20 жилд анх удаа Альцгеймерийн эмэнд зөвшөөрөл олгожээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-08 11:28:18

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа Альцгеймерийн өвчинтэй тэмцэхэд зориулагдсан адуканумаб эмэнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.


“Biogen” компанийн гарган авсан энэхүү эм нь “Aduhelm” нэрээр худалдаанд гарах аж.


Шинээр гарган авсан эм нь өтлөлтийн тэнэгрэлийн хамгийн түгээмэл хэлбэр болох Альцгеймер өвчний шинж тэмдгүүдэд бус өвчнийг үүсгэгч шалтгаануудад нөлөөлж үйлчлэх юм байна.


Адуканумаб нь эсүүдийг гэмтээж ой тогтоолт, сэтгэхүй, харилцаанд асуудал үүсгэдэг бүлэнг хүний тархинд бий болгодог амилоид уургийг задалдаг байна.


Дэлхий даяар дийлэнх нь 65-аас дээш насны 30 сая гаруй хүн Альцгеймер өвчнөөр шаналдаг. Адуканумаб нь 80-аас доош насны, өвчний эрт үе дээрээ байгаа хүмүүст тохиромжтой аж. 

Холбоотой мэдээ